Хятадын томоохон аж үйлдвэрийн пүүсүүдийн ашиг үйлдвэрлэлийн өсөлт үргэлжлэн сэргэж 2022 оны эхний хагаст тогтвортой өсөлттэй байлаа.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо (NBS)-ны мэдээлснээр, энэ жилийн эхний улирлын үндсэн бизнесийн орлого нь багадаа 20 сая юань (ойролцоогоор 2.95 сая ам. доллар) байдаг. Аж үйлдвэрийн пүүсүүдийн нийт ашиг 4.27 их наяд юаниас давсан байна. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад өмнөх оны мөн үеэс 1 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин аж үйлдвэрийн пүүсүүдийн нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 9.1 хувиар өсч, 65.41 их наяд юаньд хүрчээ.
Зургаадугаар сарын эцсээр тэдний хөрөнгө 148.66 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2%-иар өссөн бол өр төлбөр 84.58 их наяд юаньд хүрч, 10.5%-иар өссөн байна. Өр төлбөрийн активын харьцаа 56.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр өсчээ. Зөвхөн зургаадугаар сард л гэхэд томоохон аж үйлдвэрийн компаниудын ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өсч, дөрөв, тавдугаар сард буурсан үзүүлэлтээр эерэгээр өөрчлөгджээ.
Үндэсний статистикийн товчоо (NBS)-ны ахлах статистикч Жу Хун энэ сэргэлт нь тахал өвчнийг хязгаарлах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулах, эдийн засгийг тогтворжуулах олон бодлого, арга хэмжээг сайтар хэргэжүүлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлав. Өгөгдлийг задлахдаа Жу зургаадугаар сард бизнесийн ашгийн бүтэц сайжирсныг онцлон тэмдэглэсэн байна.
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын ашиг өнгөрсөн сард 4.1 хувиар өссөн нь тавдугаар сард бүртгэгдсэн 9 хувиас буурсан үзүүлэлттэй байгаа нь аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээ тасралтгүй сэргэсний үр дүнд гэнэ.
Шанхай, Жилин зэрэг томоохон автомашины үйлдвэрлэлийн бүсүүд ажил, үйлдвэрлэлээ сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор зургаадугаар сард автомашин үйлдвэрлэгчдийн ашиг 47.7 хувиар огцом өсчээ.
Хэрэглээний бараа үйлдвэрлэгчдийн ашиг өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар, тавдугаар сарынхаас 6.7 пунктээр буурсан байна. Нааштай өөрчлөлт гарсан ч аж ахуйн нэгжүүдийн зардал өссөөр байгаа бөгөөд зарим компани үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хүндрэлтэй байсаар байгааг Жу, гадаад орчны ээдрээтэй байдалтай холбон тайлбарлаад, үйлдвэрлэгчид энэ асуудалд анхаарах хэрэгтэйг онцолжээ.
Энэ оны нэгээс зургаадугаар сард аж үйлдвэрийн орлогын 100 юаньд ногдох зардал 84.52 юань болсон нь жилийн өмнөхөөс 0.84 юаниар өссөн үзүүлэлт аж. Аж үйлдвэрийн эдийн засгийг тогтвортой сэргээхэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд үр ашигтай хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн өргөжүүлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, татвар хураамжийн хөнгөлөлтийг өргөтгөж, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэхийг хичээх хэрэгтэй гэж Жу онцлолоо.
Эх сурвалж: Xinhua News