Эх орон нэгдэлээс Шадивланд масктай жагсаал хийжээ.
Тэд “Уулын амыг сүүлийн 30 орчим жил төрийн орон зайг эзэлсэн, ард түмнээ боддоггүй нөхдүүдийн эзэмшлийн газарт ирж байна. Өнөөдөр Д.Сосорбарам гэх ардчиллын анхны хараацай гэгддэг хүний газарт ирсэн байна.
Тэд бүхэл бүтэн уулын амыг эзэмшдэг. Ард түмэн эх орондоо чөлөөтэй зорчиж, аялж, зугаалж, амьдрах ёстой газруудыг эрх мэдлээ ашиглан, ардчилал нэрийн дор эзэмшиж байна.
Энэ масктай хөдөлгөөнд хүн бүр нэгдээрэй. Хууль бус зүйлсийг бүгдийг нь илчилж гаргана” гэв.
Энэ жагсаалаар Д.Сосорбарамыг уулын амыг эзэмшиж, байшин барьж, хашаалсан газраа яаралтай чөлөөлөхийг шаардаж байгаа юм.
Энэхүү Эх орон нэгдэл эх орон даяар “Масктай тэмцэл” хөдөлгөөн эхлүүлж байгаа гэнэ.