Саудын Араб Неом хотод нэг их наяд ам.долларын өртөгтэй толин тусгалтай, тэнгэр баганадсан барилга барихаар төлөвлөжээ.
Толин тусгалтай тэнгэр баганадсан барилгууд 120 км-ийн зайд зэрэгцэн орших бөгөөд таван сая хүн амьдрах болно гэж Wall Street Journal-ийн сэтгүүлчдийн олж авсан төлөвлөлтийн баримт бичигт дурдсан байжээ.
Уг төсөл Саудын Арабын баруун хойд хэсэгт сүндэрлэх бөгөөд дэлхийн хамгийн том байгууламжийг барих амбицтай төлөвлөгөөгөө аж.
Толин тусгалын шугам гэж нэрлэгддэг уг байгууламж нь далайн эрэг, уул, цөлийн нутгаар 120 км (75 миль) зайд зэрэгцэн орших 488 метр (1600 фут) өндөртэй хоёр шилэн цацруулагч барилгаас бүрдэнэ. Хоёр барилгыг явган хүний замаар холбох бөгөөд доогуур нь хурдны галт тэрэг явах юм байна. Энэхүү барилга баригдаж дуусмагц 20 минутын дотор хоёр тийшээ зорчих боломжтой таван сая хүнийг байрлуулахаар төлөвлөж байна.
Барилын төлөвлөгөөг 2021 онд хийхдээ нэгдсэн босоо ферм, дарвуулт завины усан онгоцны зогсоол, газраас 305 метр (1000 фут) хүртэл өндөрт баригдсан спортын цэнгэлдэх хүрээлэн зэрэг концепцийн загваруудыг багтаасан гэнэ. Уг барилга нь угсаа залгамжлах хунтайж, бодит удирдагч Мохаммед бин Салманы "Неом" хэмээх нүүрстөрөгчгүй ухаалаг хот байгуулах төслийн гол төв нь гэнэ. Тэнгэр баганадсан барилгыг барихад 500 тэрбум ам.доллар зарцуулагдах аж.
Эх сурвалж: Aljazeera