Засгийн газрын хуралдаанаар гарсан намрын ургац хураалттай холбоотой шийдвэрүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүргэлээ.
Энэ жил улсын хэмжээнд:
- 368.4 мянга га талбайд улаан буудай,
- 19.7 мянган га талбайд төмс,
- 10.9 га талбайд хүнсний ногоо,
- 51.2 мянган га талбайд малын тэжээл,
- 116 мянган га талбайд тосны ургамал тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ.
Наймдугаар сарын 20 гэхэд ургацын урьдчилсан баланс гарна.
“ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХАД, ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАНА "
Өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ литр нь 3380 төгрөг байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна. Газар тариалангийн салбарт ургац хураалтын үеэр нийт 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Засгийн газар намрын ургац хураалт, бэлтгэл ажилд зориулж, 10 мянган тонн түлшийг хаврын тариалалтын үеийн дизель түлшний үнийн төвшинд байлгахаар, Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ.
УРГАЦ ХУРААЛТАД ОЮУТНУУД АЖИЛЛАНА
Их, дээд сургуулийн оюутнуудыг энэ жил ургац хураалтад оролцуулах, оролцсон хэмжээгээр нь сургалтын кредит цагийг тооцох системийг Боловсролын яамнаас гарсан ажлын хэсэгтэй хамтран судалж байна.
Энэ жилийн ургац хураалтад 10-15 мянган оюутныг ажиллах хүчнээр бэлтгэхээр Засгийн газар шийидвэрлэлээ.