Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Монгол улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө баталсан тухай мэдээллийг хүргэлээ.
Энэ үеэр сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрээр “ОХУ-тай хамтран "Сэлэнгэ" хээрийн сургуулилтыг хуулийн дагуу хийнэ. Ямар нэг хууль зөрчөөгүй. Энэ сургуулилт жил бүр болдог. ОХУ авчирсан техник хэрэгслүүдээ буцаагаад аваад явна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ энэ талаар мэдээлэл өгсөн.
Энэхүү сургуулилалт нь жил болгон хийгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ зүйл хийж байгаа бус жил болгон хийгддэг сургуулилалт.
Хил гааль одоо харьцангуй нээлттэй болсон. Хамгийн сүүлд буюу энэ сарын 22-нд Бичигтийн боомтыг нээлээ. Урд хөрш рүү нүүрс гаргасаар байна, импортын бүтээгдэхүүний тээвэр ч сааталгүй болсон.
Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Батлан хамгаалах яамдуудын хоорондын тохиролцоо, бүх хуулийн хүрээнд хийгдэж буй ажил юм" гэв.