АН-аас цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Ч.Өнөрбаяр “ОХУ-ын танк, цэрэг Монголд ирж хээрийн сургуулилт хийх тухай мэдээлэл явж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Батлах хамгаалахын яам таг чиг байна.
Монгол улс дайтаж байгаа улсуудын аль нэгнийх нь талд ордоггүй бодлогогүй. Өмнө нь хээрийн сургуулилт хийдэг л байсан. Тухайн үед НҮБ-ын үйл ажиллагааг дэмжих зорилготой байсан. Одоо бол нөхцөл байдал өөр. ОХУ улс дайн хийж, дэлхийд хүчирхийлэл үйлдэж, олон улсын санкцд орсон байгаа. Гэтэл манай улсад ОХУ-ын цэргийн хээрийн сургуулилт хийснээр дэлхийд буруу ойлголт өгнө.
“МОНГОЛ УЛС ГАДНЫН ЦЭРГИЙГ УЛСДАА БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ БОДЛОГОТОЙ”
Монгол улсын Үндсэн хуульд гадны улсын цэргийг улсдаа байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглодог.
Ардчилсан Монгол улс ийм зарчмаар явж болохгүй. Энэ асуудалд Үндэсний аюулгүйн зөвлөл амьгүй байгаад гайхаж байна. Байр сууриа илэрхийлэх ёстой.
“ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААСАН ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДОРОЙТОЖ БАЙНА”
МАН 100 жилийнхээ ойгоор Монголын ард түмэнд том бэлэг барьж байна. Энэ юу вэ гэвэл улсынхаа эдийн засаг, ард түмнийхээ амьдралыг сүйрүүлж байна.
Үндэсний статистикийн хороо Монгол улсын инфляц 16 хувь гэж зарласан. Энэ худлаа. Үнийн өсөлтөөс харахад инфляци үүгээр тогтохгүй. 20 хувиас дээш.
Монгол банк “Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана” гэсэн уриатай. Гэтэл өнөөдөр төгрөг цаас болж дууслаа. Хүмүүсийн авч байгаа цалин юу ч биш болж байна.
Монгол улсын иргэдийг гурав хувааж болно.
- Эрх баригч намын дарга нарыг дагаад, наадмын тоосонд дарагдаад гүйж байгаа нэг хэсэг байна.
- Монголд амьдрах аргагүй гэж үзэн, бүх зүйлээ зараад, гэр бүлээ аваад Монголоос дайжиж байгаа хэсэг.
- Нөгөө хэсэг нь өр зээл тавиад, жижиг дунд бизнес эрхлье гэтэл банкууд зээл олгохоо больсон.
Банкны зээл олгохгүй байгаа нь банкны буруу биш. Хил гаалийн асуудал, төр засгийн арчаагүй байдлаас үүдэн томшоохон зээлдэгчид нь бараа, бүтээгдэхүүнээ борлуулж чадахаа больсон. Томоохон зээлдэгчид мөнгөө хугацаанд төлж чадахгүй болж, банк иргэддээ жижиг зээл гаргаж чадахаа больсон. Үүнээс шалтгаалан зээлүүдээ царцаасан. Монгол улсын судсаар гүйдэг цус буюу мөнгө, арилжааны банкууд хэцүү байдалд орж байна.
“ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЖ БАЙХАД МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ СОНСМООР БАЙНА”
Намар эдийн засаг хүндэрнэ. Он гарсны дараа эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэж эдийн засагчид хэлж байна. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсмоор байна”
Г.Занданшатар 2030 он гэхэд улс орноосоо бид хөөгдөнө гэж ярьсан. Ирэх жил гэхэд та нар хөөгдөнө" гэв.