Бүгд Найрамдах Чех улсын цагдаа нар 326 км/цаг (202 миль/цаг) хүртэл хурдлах чадвартай, өндөр зэрэглэлийн Феррари автомашины хамгийн сүүлийн үеийн шинэ загварыг гэмт хэрэгтнүүдээс хураан авсан гэж мэдэгджээ.
Тэд хураан авсан Ferrari 458 Italia загварын машиныг хууль бус замын уралдааныг таслан зогсоох, хулгайлагдсан машиныг хөөх зэрэгт ашиглана гэдгээ мөн мэдэгдсэн юм.
Энэ загвар 3.4 секундэд 0-100 км/цаг хурдлах чадвартай гэнэ. Цагдаагийн шар, цэнхэр судалтай уг машиныг тусгай хяналтын хэлтэст ашиглах бөгөөд тусгай бэлтгэлтэй офицерууд жолоодох аж.
Чехийн Цагдаагийн газрын замын хөдөлгөөний хэлтсийн дарга Иржи Зли хэлэхдээ, Феррариг Чехийн зам дээр "хамгийн түрэмгий жолооч нарын" эсрэг ашиглана гэдгийг онцлон дурджээ. Чехийн цагдаад гэмт хэрэгтнүүдээс хураагдсан хэдэн зуун машин байгаа бөгөөд улс даяар ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд ашигладаг байна.
Эх сурвалж: BBC News