БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад шилдэг улс төрчид дотооддоо үйлдвэрлэсэн Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн гэж БНХАУ-ын төрийн албанаас мэдэгдэв.
Энэ мэдээг Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх кампанит ажлын хүрээнд гаргажээ.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын орлогч дарга Зэн Ийшин хэлэхдээ, энэ нь Хятадын вакцинд удирдагчид итгэж байгааг харуулж байгаа аж.
Мөн тус улсын удирдагчид бүгд "гэртээ тарьж ургуулсан” Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан гэнэ.
Тэрээр нэмж хэлэхдээ: "Энэ нь удирдагчид тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд ихээхэн ач холбогдол өгч, эх орондоо үйлдвэрлэсэн Ковид-19 вакцинд маш их итгэж байгааг бүрэн харуулж байна. Албаны хүмүүс вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэхийг оролдож байгаа бөгөөд тус улсын хувьд вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн тоо хэтэрхий бага байгаа” гэдгийг дурджээ.
Хятад улс олон нийтийн туршилт, тусгаарлах хатуу дүрэм, орон нутгийн хөл хорио зэрэг "Тэг Ковид" стратегиа өнөөдөр ч баримталсаар байгаа билээ. Бусад олон улс орнуудтай харьцуулахад нас баралт харьцангуй бага байсан ч хүмүүс болон бизнес эрхлэгчид хязгаарлалтын дарамттай тулгарсаар байгаа тул энэ “Тэг Ковид” стратеги улам бүр эсэргүүцэлтэй тулгарч байна.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь Ковидыг тэглэхээс өөр арга байхгүй гэж удаа дараа хэлсэн.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр Хятадад цар тахал эхэлснээс хойш 2,167,619 тохиолдол бүртгэгдэж, 14,647 хүн нас баржээ.
Энэ нь Их Британид 23,088,074 тохиолдол, 181,398 хүн нас барсантай харьцуулахад харьцангуй бага тоо юм.Дөрөвдүгээр сард Шанхай хотод Ковид дэгдсэнээр хот хоёр сар гаруй хугацаанд хатуу хөл хорионд орсон.
Мэргэжилтнүүд цар тахлын дэгдэлтийн үеэр вакцинжуулалтын түвшин бага байгаад санаа зовж байсан юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр БНХАУ-ын 60-аас дээш насны хүмүүсийн ердөө 38% нь вакцинд хамрагдсан бол 80-аас дээш насны хүмүүсийн дөнгөж 15% нь хоёр дахь тунгаа тариулжээ.
Эх сурвалж: BBC News