Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш анхны шүүгчийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.
Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 21 сул орон тоо зарлаж, шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.
Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр долоо, анхан шатны шүүхийн долоо нийт 16 шүүгч энэ сарын наймны өдөр томилогдон ажилдаа оржээ.
Дээрх хуульчдыг шүүгчээр томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь танилцуулж байна.