Зэвсэгт хүчний Жанжин штабын эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар “Монгол улс дэлхийн сүрьеэгийн өндөр тархалттай 30 орны нэгд тооцогддог. Дотоод болон гадаад нэлээн олон хүчин зүйлийн нөлөөгөөр амархан халддаг. Нэг сүрьеэгийн идэвхтэй тохиолдлын цаана 20-25 тохиолдол бүртгэгддэг.
Монгол улсад жилдээ 3000-4000 орчим сүрьеэгийн тохиолдол гардаг.
Долоодугаар сарын 1-10-ны хооронд хийгдсэн тандалтаар 123 дугаар ангид нууц үедээ явж байгаа, идэвхгүй хэлбэрийн 24 сүрьеэгийн тохиолдол оношлогдсон.
Сүрьеэ өвчнөөр идэр насны залуус өвдөх магадлал өндөр. Хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс түлхүү өвддөг” гэв.
“СЭЛЭНГЭ” СУРГУУЛИЛТАД 123 ДУГААР АНГИАС АЛБАН ХААГЧ ОРОЛЦОХГҮЙ
Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр "Монгол, Оросын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ" сургуулилалт явагдаж байна. Хуучин Дархан 1, 2 гэсэн нэртэй байснаа Сэлэнгэ болсон уламжлалт сургуулилалт юм. Энэхүү сургуулилалт наймдугаар сарын эхээр Ховд аймгийн нутаг дэвсгэрт явагдана.
Сургуулилалтад Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас цэргийн алба хаагчид оролцохгүй байгаа. Тийм учраас зарим хэвлэлд "Оросын цэргийн алба хаагчид сүрьеэ өвчин туссан байна" гэсэн мэдээлэл гарч буй нь буруу, ташаа юм. Хэвлэл мэдээллийнхэн үнэн зөв мэдээлэл түгээхийг хүсье" гэв.