Барилга дээр ажиллаж байсан цэрэг нас барсан болон цэргүүд сүрье өвчин туссан асуудлаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тус штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр "Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Зэвсэгт хүчний үнэлгээ шалгалтын газар, хуурай замыг цэргийн командлалаас албаны шалгалт хийгдэж, шалгалтын мөрөөр тодорхой ажил,арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны долоодугаар сарын 22-ны тушаалаар зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч болон захирагчийн нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөллөө.
Мөн тус ангийн нэгжийн захирагч болон ахлах ахлагч нарыг халж, албан тушаалаас нь чөлөөлсөн.
Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Цагдаа, шүүхийн шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй учраас бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.