2022 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Америк, Герман, Польш, Чех, Хятад, Турк, Япон, Лаос, Мозанбик, Тайвань зэрэг 10 улс, 1 орны 17 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутнууд оролцож байна.
Шинжлэх ухаан техноолгийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу Монгол судлаачдын зуны сургуульд манай яам онцгой анхаарч, зохион байгуулалтыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Хэдийгээр Ковидын дараах хүнд үед улс орнууд бие биедээ зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал энэ үед ажлын хэсгийн хүрээнд оролцоог өндөр байлгахын тулд энэхүү арга хэмжээг сэтгэл гарган зохион байгууллаа.
Зуны сургуулийн гол зорилго ирээдүйн залуу судлаачдыг Монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах явдал юм. Энэ удаагийн зуны сургуулийг Монгол ахуй, Монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна” гэлээ.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.