Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Орос-Украины дайн 150 дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхий нийтийг цар тахлаа дутахгүй хүнд хэцүү эдийн засгийн хямралтай нүүр тулахалд хүргэсэн дайны гол үйл явдлуудыг товчлон хүргэе.
- Орос, Украин үр тарианы экспортоо сэргээхийн тулд Хар тэнгисийн боомтуудыг нээх гэрээнд гарын үсэг зурснаас хойш нэг өдрийн дараа Оросын пуужин Украины Одесса боомтын дэд бүтцэд цохилт өгсөн талаар Украины арми мэдэгдэв. Тодруулбал, Украины төв Кировоград муж дахь цэргийн нисэх онгоцны буудал болон төмөр замын суурь бүтэц рүү Орос агаараас довтлон 13 удаа цохилт өгсний улмаас гурван хүн амь үрэгдлээ гэж бүс нутгийн захирагч мэдэгджээ.
- Украины арми Днепр мөрний баруун хэсэгт орших Херсон мужид Оросын эсрэг довтолгоогоо үргэлжлүүлж байгаа тул сүүлийн 48 цагийн дотор ширүүн тулаан болсон гэж Их Британийн цэргийн тагнуулын алба мэдээлэв.
- Киевт суугаа АНУ-ын Элчин сайд Одесса боомт хотод “хэт харгис” цохилт өгсний хариуцлагыг Москва хүлээх ёстой гэж мэдэгдэв.
- Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тариа экспортлох аюулгүй коридор байгуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг НҮБ болон Туркт уриалав.
- Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээ үр дүнд хүрээгүй тул Европын холбоо Украины дайны талаар шинэ стратеги хэрэгтэй байна гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэлэв.
- Африкийн холбоо Украин, Оросын хооронд Киевт Хар тэнгисээр үр тарианы экспортоо сэргээж, дэлхийн хүнсний хямралаас ангижрах боломжтой болсон чухал хэлэлцээрийг сайшааж байна.
- АНУ Украйнд дахин 270 сая ам.долларын цэргийн дэмжлэг, тэр дундаа нисгэгчгүй онгоцнуудаар туслахаа амлалаа.
- Зээлийн зэрэглэл тогтоодог Fitch болон Scope компаниуд дайнд нэрвэгдсэн Украин улс өр төлбөрөө царцаах хүсэлт гаргаснаас хойш хоёр хоногийн дараа Украины зээлжих зэрэглэлийг буурууллаа.
Эх сурвалж: Aljazeera