Диана гүнж амьд байсан бол хунтайж Харри "Меган Марклтай гэрлэхгүй байсан" гэж Хатан хааны туслах асан мэдэгджээ.
Букингэмийн хэвлэлийн нарийн бичгийн дарга асан Дики Арбитер GB News-т өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан аж.
Тэрээр "Хэрэв Диана гүнж өнөөдөр амьд байсан бол бид ийм байдалд орохгүй байх байсан.Тэр маш ухаалаг нэгэн байсан. Диана амьд байсан бол Харри Мегантай гэрлэнэ гэдэгт би эргэлзэж байна. Харри огт өөр замаар явж, Хатан хааныг дэмжихийн тулд Букингэмд байх болно" гэжээ.
Букингэмийн хэвлэлийн нарийн бичгийн дарга асан Дики Арбитерийн хэлснээр Сассексийн гүн Харри ээжийгээ нас барснаас хойш язгуур угсаанаасаа зөрж, үүнтэйгээ тэмцэлдэж эхэлсэн аж. Тиймдээ ч язгуур угсаагүй, өнгөт арьстан, салсан эмэгтэйгээ гэрлэсэн гэнэ.
Эх сурвалж: Mirror