Нарантуул, Да хүрээ захыг нүүлгэх асуудал хойшиллоо
Цар тахлын халдвар дахин идэвхжиж байгаатай холбоотойгоор иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдахыг ЭМЯ-наас уриалж байна. Дархлаажуулалтыг үр дүнд хүргэж байж, ирэх намар үүсэх болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна гэж албаныхан тайлбарлаж байна.
Энэ хүрээнд 5-11 насны хүүхдүүдэд ирэх сарын нэгнээс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавирусийн вакцин хийх эхлэх гэж байна. Нийт халдварын 20 хүртэлх хувийг хүүхдүүд эзэлж байгаа учраас тэднийг дархлаажуулах нь нэн чухал гэж албаныхан тооцоолжээ. Хүүхдүүд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж коронавирусийн вакциндаа хамрагдах боломжтой юм байна.