Одоогийн Иракийн Курдистан нутаг дахь уулын энгэрт баригдсан 2000 жилийн настай цайз Натуниа хэмээх алдагдсан хааны хотын нэг хэсэг байж магадгүй талаар археологичид мэдэгджээ.
Дрон гэрэл зургийн тусламжтайгаар археологичид 2009-2022 оны хооронд хэд хэдэн судалгаа явуулан уг газрыг малтаж, каталоги хийсэн аж. Загросын нуруунд орших Рабана-Меркули хэмээх чулуун цайз нь бараг 2.5 миль (4 километр) урт бэхлэлт, хоёр жижиг суурингаас бүрдсэн, хадны сийлбэр, шашны цогцолбор гэнэ.
Энэхүү цайз нь нутгийн нэгэн удмын хаадын захирдаг жижиг хаант улс болох Адиабенегийн хил дээр байрлаж буй.
Цайзын үүдэнд байгаа сийлбэрүүд нь Адиабений хааныг дүрсэлсэн бөгөөд хувцаслалт, ялангуяа малгайг нь онцгойлон дүрсэлсэн байдаг гэж археологич Браун хэлэв. Энэ сийлбэр нь Адиабений хаадын бусад дүртэй төстэй, ялангуяа Хатра хэмээх эртний хотоос 143 миль (230 км) зайд олдсон дүрслэлтэй маш ижилхэн байгаа аж.
Браун энэ цайзыг Адиабенегийн хаант улсын нэг хэсэг болох Натуниа, өөрөөр хэлбэл Натуниссарокерта гэгддэг хааны хот байсан гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ.
Натуниа нь зөвхөн ховор зоосон мөнгөөрөө л танигдсан. Түүхийн дэлгэрэнгүй лавлагаа байхгүй эртний хот гэнэ.
Долоон зоосноос гаргаж авсан мэдээлэлд Натуниссар хэмээх хааны нэрэмжит хот болон эртний үед Капрос гол гэгддэг Доод Заб голын эрэг дээрх байршлыг дүрсэлсэн байдаг ажээ.
Эх сурвалж: CNN