Манай улсад коронавируст цар тахлын Омикрон хувилбарын тав дахь давлагаа эхэлсэн талаар ЭМЯ-наас анхаарууллаа. Иргэд вакцины нэмэлт тунд хамрагдахгүй бол ирэх намраас нөхцөл байдал хүндэрч мэднэ гэж албаныхан тайлбарлаж байна. Тиймээс амны хаалтаа тогтмол зүүх зэргээр халдвар хамгааллын дэглэмээ ч сайтар баримтлах хэрэгтэйг зөвлөлөө. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Вирус мутацид орж байгаа учир нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг олон улсын мэргэжилтнүүд анхааруулж эхэллээ. Омикрон хувилбарын BA4, BA5 хувилбар харьцангуй хөнгөх байх болов уу гэсэн таамаглал байсан ч байдал эргэлээ. Дэлхийн хүн амын 5-15 хувь нь энэ хувилбараар өвчлөл магадлалтай гэсэн тооцоо гараад байна” гэлээ.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.