Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 323 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Ховд аймагт 13, Увс аймагт 9, Сүхбаатар аймагт 6, Баян-Өлгий аймагт 2, Баянхонгор аймагт 4, Өмнөговь аймагт 75, Дархан-Уул аймагт 1, Дорнговь, Дундговь аймагт тус бүр 4, Орхон аймагт 10 тохиолдол тус тус бүртгэгдэж байна.
Ийнхүү халдварын эрсдэл өдөр бүр нэмэгдэж байна. Иргэдийг амны хаалт зүүж, эрсдэлээс сэргийлэхийг Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос анхааруулж байна.