Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бүсийн уралдааны хуваарь гарсан талаар Монголын морин спорт уяачдын холбооноос мэдээллээ. Тодруулбал бүсийн уралдаануудыг энэ сарын 29-31-нд нэгэн зэрэг зохион байгуулахаар тогтжээ. Ингэхдээ:
- Баруун бүсийн уралдаан Ховд аймагт
- Хангайн бүсийн уралдаан Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад
- Зүүн бүсийн уралдаан Сүхбаатар аймагт тус тус болох юм байна.
Мөн долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Их хурд-9” уралдаан Хэнтий аймагт болох юм байна. Уралдаанд түрүүлсэн морины унаач хүүхдийг нэг өрөө байраар, уяачийг гурван өрөө байраар шагнахаар болжээ.
Уралдааны үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангах болон хууль журмыг мөрдүүлэх тал дээр онцгой анхаарна гэж Монголын морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.