Өнгөрсөн амралтын өдрүүдээр хайлсан Грийнландын мөсний хэмжээ АНУ-ын Баруун Виржиниа мужийг бүрхэхүйц хэмжээтэй байжээ.
Грийнландын хойд хэсэгт хэд хоног үргэлжилсэн ер бусын дулаахан цаг агаар мөсийг хурдацтай хайлуулж, далай руу урсгаж байгаа нь илэрхий болсон. Агаарын температур Фаренгейтийн 60 градус орчим буюу жилийн энэ үед ердийнхөөс 10 градусаар илүү дулаан байна гэж эрдэмтэд CNN агентлагт мэдэгдсэн байна.
Энэ долоодугаар сарын 15-17-ны хооронд хайлсан мөсний хэмжээ гэхэд өдөрт 6 тэрбум тонн ус болсон бөгөөд энэ нь 7.2 сая олимпийн хэмжээний усан санг дүүргэхэд хангалттай гэж АНУ-ын Цас, мөсний мэдээллийн төвийн мэдээлэв.
Колорадогийн Их Сургуулийн Цас, мөсний мэдээллийн төвийн ахлах судлаач Тед Скамбос "Өнгөрсөн долоо хоногт хойд хэсгийн хайлмал нь хэвийн биш, мөс хайлах нь огцом нэмэгдсэн" хэмээн анхааруулжээ.
Жил бүрийн зун эрдэмтэд 2019 онд 532 тэрбум тонн мөс далайд урссан хайлж байсан рекорд дахин давтагдах вий гэж санаа зовдог. Тэр жил санаанд оромгүй халуун байсны үр дүнд дэлхийн далайн түвшин 1.5 миллиметрээр өссөн аж.
Грийнландын мөс нь бүгд хайлсан тохиолдолд дэлхийн хэмжээнд далайн түвшинг 7.5 метрээр өргөх хангалттай хэмжээний мөс агуулдаг гэнэ.
Эх сурвалж: CNN News