Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Буйр нууранд аялахаар очсон иргэд нуураас хясаа түүж, хүнсэндээ хэрэглэх тохиолдол гарсаар байгааг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа болон дэлт танан хясаа нь Монгол орны улаан номонд орсон ховор амьтан юм.
Хясаа нуурын усыг цэвэршүүлэх экологийн онцгой ач холбогдолтой байдаг. Гэтэл аялагчид байгалийн эмч болсон ховор амьтныг түүж, улмаар чанаж хүнсэндээ хэрэглэж байгаа нь байгалиа хорлож байгаа ноцтой үйлдэл гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Нас биед хүрсэн 1 хясаа ойролцоогоор 190 литр усыг 5 цагт цэвэршүүлдэг байна. Тиймээс иргэдийг байгальд ээлтэй аялж, нуураас хясаа түүхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.