Твиттерийн удирдлагууд Элон Маскыг 44 тэрбум ам.долларын худалдан авалтын гэрээгээ үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Делавэрийн шүүгч Элон Маскын шүүх хурлыг хойшлуулах саналыг хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Шүүх хурал аравдугаар сард болно гэж шүүгч шийдвэрлэснээр Элон Маскийг сошиал медиа компанийг 44 тэрбум доллар буюу 36.7 тэрбум фунт стерлингээр авахыг албадах оролдлого хийсэн анхны хууль ёсны мөргөлдөөнд Твиттер ялалт байгууллаа.
Хуулийн шинжээчид Делавэр мужид гарсан шийдвэр нь маргааныг шийдвэрлэх үйл явцыг хурдан явуулахыг хүссэн Твиттерийн удирдлагуудын хувьд сайн мэдээ гэж мэдэгджээ. Делавэрийн шүүгч Твиттерт "тодорхойгүй байдлын үүл" үүсээд байна гэж хэлээд саатал нь бизнест ноцтой хохирол учруулна гэсэн компанийн аргументыг хүлээн зөвшөөрсөн аж.
"Саатал нь нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй" гэж Делавэрийн шүүхийн ерөнхий шүүгч Канцлер Каталин МакКормик хэлээд "Удаан саатах тусам эрсдэл нэмэгддэг" гэдгийг онцолжээ. Шүүгч МакКормик шүүх хурал "нарийн төвөгтэй хэлэлцээрийг хурдан шуурхай шийдвэрлэх" боломжтой гэдгийг мөн нэмж хэлжээ.
Твиттер Элон Маскийг компанийнхаа нэгж хувьцааг 54.20 ам.доллараар үнэлж тохиролцсон хэлцлийг үргэлжлүүлэхэд хүргэх хууль ёсны шийдвэрийг хайж буй юм. Харин Элон Маск энэ сард тус платформ дахь спам дансны тоонд санаа зовниж байгаагаа илэрхийлж, гэрээгээ цуцлах бодолтой байгаагаа мэдэгдсэн билээ.
Шүүх хуралд Твиттерийг төлөөлсөн өмгөөлөгч Элон Маскийг "хорлон сүйтгэх оролдлого хийсэн" гэж буруутгажээ. Өмгөөлөгч Уильям Савит "Эолн Маск Твиттерийг устгахын тулд чадах бүхнээ хийж байна" гэж мэдэгдсэн байна.
Долдугаар сарын 8-нд Маск гурван том шалтгааны улмаас гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэв: Твиттер спам дансны талаар хангалттай мэдээлэл өгөөгүйгээс гэрээг зөрчсөн; АНУ-ын санхүүгийн хяналтын байгууллагад ил болгохдоо спам дансны тоог буруу тайлбарласан; мөн саяхан ахлах ажилтнуудаа халахдаа түүнтэй зөвшилцөөгүй гэрээ зөрчсөн гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.
Элон Маскийн өмгөөлөгч Эндрю Россман хэлэхдээ, тэр бизнест хохирол учруулахыг оролдсон гэж буруутгаж байгаа нь "тэнэглэл” гээд "Тэр компанид хохирол учруулах сонирхолгүй байгаа, учир нь тэрээр Твиттерийн ТУЗ-ийнхээс хамаагүй их буюу дангаараа хувьцааны 9% -ийг эзэмшдэг хоёр дахь том хувьцаа эзэмшигч гэдгийг онцолжээ.
Савитт Твиттерт ажилчдыг хадгалахаас эхлээд ханган нийлүүлэгчид болон үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаанд нөлөөлөх бизнесийн чухал шийдвэр гаргахад түргэвчилсэн туршилт хийх нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн уг хэлэлцээрийг дэмжих өрийн санхүүжилт ирэх оны дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болж байгаа нь хуулийн дагуу яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэмээн мэдэгджээ.
Шүүгч МакКормик 10-р сард болох шүүх хурлын хуваарийг гаргахыг талуудаас хүссэн бөгөөд түүний хэлснээр талуудад тав хоног бий гэнэ.
Ажиглагчид энэхүү шийдвэр нь Твиттерт түлхэц болсон гэж үзэж байгаа бөгөөд Элон Маск уг сошиал бизнесийг худалдаж авахын тулд дөрөвдүгээр сард байгуулсан хууль ёсны тохиролцоондоо хүрэхээс аргагүй болох бололтой.
Эх сурвалж: The Guardian