Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх" нэртэй нээлттэй тендерийг энэ сарын 18-ны даваа гарагт зарлажээ.
Тендерийн нийт төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөг бөгөөд эх үүсвэр нь улсын төсвөөс гарах аж. /Тендерийн урилгыг үзэх/
Тендерийг энэ сарын 25 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ хэмээн заасан бөгөөд тендерийн нээлтийг 2022 оны тус өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулах аж.
Түүнчлэн "Техник, тоног төхөөрөмж худалдан авах /Гэр хорооллын нүхэн жорлонг сайжруулах төсөлд/" нэртэй тендерийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас энэ сарын 19-ний мягмар гарагт зарласан байна.
Барааны өртөг 500 сая төгрөг бөгөөд эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс гарах аж. /Тендерийн урилга үзэх/