Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
Дэлхийн од Lil Pump XMF шоунд дуулах болсон талаар өөрийн инстаграм хуудсаараа мэдээлсэн. Наймдугаар сарын 17-нд Монголд ирэх тэр энэ өдөр 22 нас хүрэх юм.
Алмазан шүдээ яралзуулж, цагаан алтан зүүлт, брэндийн хувцсаараа гангараад, Private Jet дотроо хундага харшуулж, далайн эрэг дээрх пэнтхаус, эдлэн газартаа дэлхийн алдартай одуудтай долоон өдрийн турш төрсөн өдрийн баяраа тэмдэглэдэг тэрбээр энэ удаад баяраа Монголд тэмдэглэх нь гарцаагүй болжээ.
Реппер Lil Pump сэтгэл нь хөөрөхөөрөө 100 долларын дэвсгэрт цацдагийг түүний фенүүд андахгүй. Түүний үнэнч фенүүд ч дуулахыг нь сонсохын тулд Монголд ирэх төлөвтэй байна.
ХMF шоу ирэх сарын 19-нд 10 цагаас эхлэн бүтэн өдрийн турш болох юм.