Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2022 оны эхний хагас жилд 20.125 болж, өмнөх оны мөн үеэс 9530-аар буюу 89.9 хувиар өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд:
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576 (45.4%),
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),
- Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өсжээ.
- Эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар,
- Хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
- Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар,
- Бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
- Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өсжээ.