Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн зүгт 50 км-т орших “Тариатын нуур” гэдэг газар өнгөрсөн шөнө буюу энэ сарын 18-ны өдрийн 00:19 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 00:29 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга нараас тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.