Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Их шийрийн дөрвөлж гэдэг газар гэр бүлийн 12 хүн аялж явснаас хоёр том хүн, нэг хүүхэд Тэлмэн нуурын усанд сэрүүцэх гэж ороод осолдож амиа алджээ.
Энэ талаарх дуудлагыг долоодугаар сарын 13-ны өдрийн 16:35 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид долоодугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 08:37 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн М/33 настай, эрэгтэй/, Х /33 настай, эмэгтэй/ нарын цогцсыг нуурын эргээс 5 метрт, 3.5 метрийн гүнээс, 09:45 цагт Д /8 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 6 метрт, 4 метрийн гүнээс тус тус олж, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн сум дундын хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
- Маргааш буюу долоодугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 21-нд нутгийн баруун хагаст,
- 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж: ОБЕГ