Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас "PLAYTIME-2022" хөгжмийн наадмын үеэр наадамд оролцож байсан 30 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагааг зохион байгуулжээ. Шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй гурав, хэрэглэж мансуурсан таван хүний үйлдлийг илрүүлсэн байна.
Мөн эрэн сурвалжлагдаж байсан нэг оргодол этгээдийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ