Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н энэ сарын 13-нд барилгын хажуугаас нас барсан байдалтай олджээ.
Хэргийн тухай Батлан хамгаалахын яамнаас тодруулахад "0167 дугаар ангид цэргийн албан хаагч амь насаа алдсан тухай мэдээлэл өмнөх жижүүрээсээ авсан. Одоо дөнгөж ээлжээ сольж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Бид хэргийн талаар нэмж тодруулан, дахин мэдээлэх болно.