Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо.
Уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага хурдлав. Даагыг Д.Төгөлдөр хэмээх 13 настай хүү унаж, түрүүлгэлээ.
Энэ насны уралдааны:
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даага
Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даага
Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даага
Айргийн тавт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.