Сирийн энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Баб аль-Хава гарцыг нээлттэй байлгах НҮБ-ын саналд ОХУ өнгөрсөн долоо хоногт хориг тавьсан.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сири рүү хүмүүнлэгийн тусламж хүргэх зөвшөөрлийг сунгахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уриаллаа.
2014 оноос хойш дайнд нэрвэгдсэн Сири улсад тусламжийн урсгал тасрахгүй очих гол системд тавьсан Оросын хоригийг даван туулах шийдлийг дипломатууд олохоор чармайж буй аж.
"Эрдоган Сири дэх хил дамнасан механизмыг өргөтгөхөд ач холбогдол өгч байгаагаа онцлон тэмдэглэсэн" гэж Ерөнхийлөгч Эрдоганы ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Баб аль-Хава боомт дахь Турк-Сирийн хил нь Сирийн засгийн газрын цэргүүдийн хяналтад байгаа бүс нутгийн энгийн иргэдэд НҮБ-ын тусламж хүргэх цорын ганц арга зам гэдэг.
Сирийн засгийн газрын холбоотон Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхээ ашиглан хилийн боомтыг дахин нэг жил нээлттэй байлгах барууны саналыг эсэргүүцээд байгаа билээ.
Эх сурвалж: Aljazeera