“Наран мандах нутаг” олон ангит киноны Оюунаагийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин, дуучин М.Золжаргалыг бид хөрөг нэвтрүүлгийн баяр наадмын дугаартаа урилаа. Дуулж, бүжиглэж, жүжиглэх хэмээх гурван эрдмийг хослуулж, урлагт шинэ салхи оруулж буй тэрээр удахгүй цомгоо гаргахаар зэхэж байна.
Анх Дорнод аймгийн Хөгжмийн драмын театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр 5 киноны гол дүрд дүрээ мөнхөлжээ. Харин дууны уран бүтээлийн тухайд, өөрийн гэсэн 20 дуу гаргаж, 10 орчмыг нь дүрсжүүлсэн байна. 1990-ээд оны сүүлч үеэр Мөнгөн харандаа хамлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр эстрадын урлаг, ардын манерыг хослуулсан, уламжлал шинэчлэлийг хоршуулсан уран бүтээл хийхийг зорьдог.
Зүрхнээс гарсан юм л зүрхэнд хүрдэг хэмээн багш нар маань сургасан. Тиймээс л бүхий л төрөл жанрт хүч үзэж өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог хэмээн уран бүтээлч ярьж байна.
Ингээд түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.