Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан Их нас насны морьд барианд орлоо.
Уралдаанд 423 их нас бүртгүүлснээс 330 нь шандас сорьсон юм.
Түрүү магнайд: Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн дүүгүүр хээр хурдаллаа. Хурдан хүлгийг 171 дугаартай, 11 настай Э.Ганбат уналаа.
Аман хүзүүд: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат , Монгол улсын Манлайуяач Гантөмөрийн Чинзоригийн халтар их нас давхиж, найман настай, 595 дугаартай А.Ууганбаатар унаж хоёрт орж ирлээ.
Айргийн гуравт: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан хүлэг барианд орлоо. Уг хүлгийг 209 дугаартай, 11 настай Н.Билэгтсайхан хурдлууллаа.
Айргийн дөрөвт: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Цэдэндамбын Эрдэнэбаярын Бор халзан хүлэг хурдлав. Хүлгийг 519 дугаартай, есөн настай Л.Билэгбаатар унаж хурдлуулав.
Айргийн тавд: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун хүлэг хурдаллаа. Халиун зүсний хурдан их насыг 77 дугаартай, 9 настай Т.Энгүүн хүү унажээ.
Түүнчлэн,
Зургаад: Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Л.Доржийн бор давхар,
Долоод: Төв аймгийн Сүмбэр сумын харьяат Г.Нямбатын халтар халзан,
Наймд: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат И.Золбоогийн зээрд таван хошуу,
Аравт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Б.Батсанаагийн хээр тус тус хурдаллаа.