ХБНГУ-ын канцлер Олаф Шольц болон парламентийн гишүүдийн урилгаар оролцсон арга хэмжээний үеэр есөн эмэгтэй уух зүйлээсээ хордсон гэсэн мэдээлэл цацагдаад буй. Уг мэдээллийг Германы Социал демократ нам баталсан байна.
Тус намын парламентийн бүлгийн төлөөлөгч AFP-ийн сэтгүүлчид өгсөн тодруулгатаа Берлины Tagesspiegel сонинд гарсан мэдээг баталсан аж.
Эхний гомдлыг гаргасан 21 настай эмэгтэй “үдэшлэгт орсныхоо маргааш нь юу болсон талаар юу ч санахгүй байсан” учир эрүүл мэндийн үзлэгт орж, улмаар гомдол гаргажээ. Бүсгүй арга хэмжээний үеэр хоол хүнс, архигүй ундаа хэрэглэсний дараа дотор нь муухайрч, толгой нь эргэж байсан гэж цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ дурдсан гэнэ.
Цагдаа нар одоогоор ижил өөр дөрвөн хэргийн талаар мэдээлэл авсан гэж мэдэгдэв.
Хүчингийн гэмт хэрэг гэж нэрлэгддэг энэ төрлийн хэргийг мансууруулах бодисыг ихэвчлэн ундаа, хоолонд нь хольж хэрэглэдэг бөгөөд хохирогчдыг төөрөгдүүлж, халдлагаас өөрийгөө хамгаалах чадваргүй болгодог.
2021 онд Берлиний цагдаа нар хүчингийн хар тамхитай холбоотой 22 хэргийг мэдээлсэн гэж Berliner Zeitung өдөр тутмын мэдээллийн сонин нийтэлжээ.
Хохирогчид яг юу болсныг санаж чадахгүй эсвэл гомдол гаргахаас ичдэг тул бодит тоо хамаагүй өндөр байх магадлалтай аж.
Эх сурвалж: RTE