Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганууд барианд орлоо.
Газар газрын 202 шандаст хүлэг уралдлаа. Ийнхүү Төв аймгийн харьяат уяач Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдаллаа. Хурдан хүлгийг 1770 дугаартай, 11 настай Б.Энхбаяр унасан юм.
Аман хүзүүд: Булган аймгийн харьяат уяач Х.Аминхишигийн хүрэн халзан давхиж, 12 настай, 17 дугаартай Х.Баярбасгалан унаж хоёрт орж ирлээ.
Айргийн гуравт: Өвөрхангай аймгийн харьяат П.Батсайханы зээрд халзан, унаач хүүхэд нь 800 дугаартай, 12 настай Ц.Пүрэвбаатар
Айргийн дөрөвт: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Ууганбаярын хүрэнг 301 дугаартай, 11 настай Н.Билэгтсайхан унаж хурдалууллаа.
Хөвсгөл аймгийн харьяат уяач Г.Батболдын халтар азарга айргийн тавд давхилаа. Халтар азаргийг 1 дугаартай, 9 настай Б.Хүслэн хүү унажээ.
Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаан өнөөдөр 12:00-15:00 цагийн хооронд явагдана.