Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй 7 худагт эхэллээ. Өнөө өглөө гарааны зурхайгаас хөдөлсөн Хурдан хязаалан барианд орж ирлээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Д.Одхүүгийн зээрд үрээ түрүү магнай болж, торгон жолоогоо өргүүллээ.
Айрагдсан морьд:
Аманд хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын уяач Л.Пүрэвдорэийн хээр үрээ
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач хээр үрээ
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын Т.Гантөмөрийн зээрд үрээ
Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач П.Түмэндэлгэрийн хамар цагаан үрээ тус тус хурдаллаа.
Фото сурвалжилгыг хүлээн авч үзнэ үү.