Түймрийн улмаас Францын Гарьд бүс нутгийн 600 га (1500 акр) ой шатсан байна.
Францын өмнөд хэсгийн Гарьд бүсэд гарсан томоохон түймрийг унтраахаар нисэх онгоцоор 900 гаруй гал сөнөөгчийг илгээжээ.
Францын Гал түймэртэй тэмцэх албаны ахлах ажилтан Эрик Агриньер "Энэ түймрийг унтраахад хэцүү байна. Хүрэхэд хэцүү газруудад бидний шийдэж чадахааргүй гал байна" гэж мэдэгдэв.
Пүрэв гарагийн шөнө гал гарснаас хойш шөнө болтол ажиллаж байсан гал сөнөөгчид хүн амын суурьшсан бүс нутгийг хамгаалахаар тэмцэж байгаа аж.
Онцгой байдлын албаныхан "мега түймэр" гэж тодорхойлсон түймэр Бордезак тосгоны ойролцооноос эхэлж ойролцоох Бессегес болон бусад суурингуудыг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн асар хүчтэй түймэр болон хувирчээ.
Монпелье болон Газар дундын тэнгисийн эргээс хойд зүгт 90 км (55 миль) зайд оршдог тус бүсэд 100 орчим хүнийг амралтын газар, ресторанд байрлуулах шаардлагатай болсон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Гарьд бүсийн гал унтраах албанаас баасан гарагийн өглөө 13 гал сөнөөгч хөнгөн гэмтсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera