АНУ-ын Олимпийн алтан медальт тамирчин Бритни Гринерийн ачаанаас каннабистай тамхи олж түүнд хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал ОХУ-д болжээ.
АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгчин Бритни Гринер ОХУ-ын Химки хотын шүүхэд хар тамхи хууль бусаар хил давуулсан хэргээ хүлээсэн нь олон улсын анхаарлыг татсан юм.
Гринер шүүх дээр англиар үг хэлэхдээ "Эрхэм хүндэт шүүгчээ, би гэм буруугаа хүлээхийг хүсэж байна. Гэхдээ ямар ч буруу санаа зорилго байгаагүй. Би ОХУ-ын хуулийг зөрчихийг хүсээгүй" гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков энэ хэрэгт гаднаас нь улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй байхыг анхааруулж, "Америкийн талын олон нийтийн өмнө шуугиан дэгдээх оролдлого" нь "асуудлыг бодитоор шийдвэрлэхэд тус болохгүй" гэж мэдэгдсэн юм.
Гринерийг их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутгавал Оросын шоронд арван жил хоригдох ял авч магадгүй юм.
Оросын хэвлэлүүд "үхлийн худалдаачин" гэгддэг Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар АНУ-ын хоригдлуудыг солих тухай таамаг бий. Бутыг Тайландад баривчилж, АНУ-д шилжүүлжээ.
Бритни Гринер АНУ-ын Эмэгтэйчүүдийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (WNBA) Финикс Меркури багт тоглодог. Тэрээр мөн Оросын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн UMMC Ekaterinburg багт тоглож, бусад Америкийн тоглогчдын адил WNBA-ийн улирлын бус үеэр илүү их мөнгө олох боломжтой болсон.
ОХУ-д түүнийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ч хоёр гэрч шүүх хуралд ирээгүй тул түр зогсоод буй аж.
Гринерийн гэр бүл, эхнэр Шерелл түүнийг суллахыг уриалсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнийг суллахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн гэж мэдэгдсэн билээ. Гринерийг саатуулах хугацаа дөрөв дэх сардаа оржээ.
ОХУ-ын эрх баригчид түүнийг 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл баривчлах зөвшөөрөл олгосон бөгөөд түүний хэргийг хэдэн сараар сунгаж магадгүй байна.
Эх сурвалж: DW News