Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо орон нутгийн цагаар өглөөний 11:30 цагийн орчимд Либерал ардчилсан намаас нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд үг хэлж байхдаа гэнэт үхэтхийн унасан байна.
Баруун зүгийн Нара хотод болсон сонгуулийн сурталчилгааны үеэр уг хэрэг болсон бөгөөд хэргийн газар байсан NHK-ийн сурвалжлагч түүнийг хэн нэгэн буудсан байж магадгүй гэж мэдэгджээ.
Цагдаа нар нэг эрэгтэйг саатуулсан гэж мэдэгдсэн байна. Абэ цус алдаж байсан гэж NHK-ийн сурвалжлагч хэлсэн бол түүнийг газар унахын өмнөхөн буун дуу сонсогдсон гэж эхний гэрч мэдээлсэн байна.
2020 онд огцрох хүртлээ тус улсын Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан Абэ баасан гарагийн өглөө ар талаас нь буугаар буудсаны дараа цээжнээсээ цус алдаж эмнэлэгт хүргэгдсэн талаар The Guardian мэдээлжээ.
NHK нэг хүнийг цагдан хорьсон гэж мэдэгдсэн ч нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Абэ энэ ням гарагт болох дээд танхимын сонгуулийн өмнө сурталчилгааны үг хэлэхээр Нара хотод очоод байжээ.
Эх сурвалж: NHK, The Guardian