Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн.
Урианхай сурын харваанд 330 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор улсын мэргэн цолны болзол хангаж, төмөр хүлгийн эзэн боллоо. Дэд байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “Алдар” спорт хороо “Алдар жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор, гутгаар байрт Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор тус тус шалгарлаа.
Харин дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав 23 оноогоор, тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын Уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус эзэллээ.