АНУ-ын Армийн Иргэн цэргийн багийнхан Хөвсгөл аймгийн Онцгой Байдлын Газрын (ОБГ) аврагчдад устай холбоотой осол гэмтэл, уснаас аврах ажиллагааны арга техникийг судлах чиглэлээр эрүүл мэндийн тусламжийн сургалтыг Мөрөн хотноо явууллаа.
Амь насыг аврах ур чадвар дээр төвлөрсөн энэхүү сургалт нь хээрийн нөхцөлд бодит гэмтлийн хувилбар бүхий нарийн дадлага дасгалуудаас бүрддэг аж. Иргэн цэргийн баг тус аймагт түгээмэл тохиолддог эмнэлгийн тусламжийн төрлүүдэд үндэслэн сургалтын хөтөлбөрөө боловсруулжээ. Монгол улсын хамгийн том бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй нууруудын нэг тус аймагт оршдог тул багийнхан орон нутгийн ОБГ-ын аврагчдад гол нуурын устай холбоотой тохиолдлын үед үзүүлэх эмчилгээний чухал аргуудын талаар сургалт явууллаа. АНУ-ын Армийн Иргэн цэргийн багаас онцгой байдлын бодит нөхцөлд ашиглах эмнэлгийн тоног төхөөрөмжийг Монгол түншүүддээ хандивласнаар уг солилцооны арга хэмжээ өндөрлөв.
Энэхүү сургалт нь өмнөх Иргэн цэргийн багийн Хөвсгөл аймгийн ОБГ-ын аврагчдад орж байсан сургалт дээр суурилагдсан бөгөөд энэ удаа тэдний эмнэлгийн тусламжийн чадавхийг нэмэгдүүлж, Мөрөн хот болон ойр орчмын бүсэд аюулын эрсдэлийг буурууллаа.
АНУ-ын Армийн Иргэн цэргийн багууд нь дэлхий даяарх түнш орнуудтайгаа хамтран хамтын чадавхийг сайжруулахад чиглэсэн АНУ-ын хүчин чармайлтын нэг хэсэг юм. Энэхүү эмнэлгийн сургалт зэрэг арга хэмжээгээр дэмжүүлэн олон үндэстний орчинд АНУ-ын армитай хамтран ажиллах, АНУ-ын иргэний болон цэргийн түншүүдтэй түншлэлээ гүнзгийрүүлэх болон хүлээн авагч улсын засгийн газрын байгууллагуудтай харилцах харилцаагаа сайжруулахын ач тусыг түншдүүдэд маань харуулдаг юм.
Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ