Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Дэд дарга Б.Батболд:
– Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Гурван жилийн өмнө зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим болсон. Олгогдсон зөвшөөрлийн дагуу автомашинуудыг байршуулна.
Өмнө нь хувийн хэвшлүүдийн хашааг түрээслэх байдлаар зогсоол болгож Наадмын өдрүүдэд ашигладаг байсан. Харин энэ жил тэдгээр хувийн ААН-үүдийн барилгажилтын ажил нь эхэлсэн тул зогсоол болгон ашиглах боломжгүй болсон тул ийнхүү зогсоолын тоо цөөрсөн.
Мөн иргэд Дүнжингарав худалдааны төвд, урд чиглэлд Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн иргэд машинаа зогсоолд байршуулаад нийтийн тээврээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой юм.