Япон, Өмнөд Солонгос, Тайваньд нийлүүлэлт тасалдаж, өртөг нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаа удааширч, зарим газартаа буурч эхэлжээ.
БНХАУ-ын Ковид-19-ын эсрэг авч буй арга хэмжээ, хатуу хөл хорионоос болж олон компаниуд нийлүүлэлтийн тасалдалд өртөх боллоо. Европ, АНУ-ын эдийн засгийн огцом удаашралын эрсдэл нь дэлхийн эдийн засгийн уналтын болгоомжлолыг улам бататгасан тул Ази дахь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зургадугаар сард зогсонги байдалд орсон аж.
Баасан гарагт хийсэн хэд хэдэн судалгаагаар Хятадын үйлдвэрийн үйл ажиллагаа зургадугаар сард эрчимтэй сэргэж байгааг харуулсан бол Япон, Өмнөд Солонгос дахь удаашрал, Тайвань дахь бууралт зэрэг нь нийлүүлэлтийн тасалдал, өртөг нэмэгдэж, материалын хомсдолд орсныг онцлон харуулж байна.
БНХАУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зургадугаар сард сүүлийн 13 сарын хугацаанд хамгийн хурдацтай хөгжиж байгааг хувийн судалгаагаар харуулж, Ковид 19-ийн эсрэг хөл хориог цуцалснаар үйлдвэрүүд эрэлтийг хангахын тулд уралдан ажиллаж эхэлсэн гэнэ.
Хятадын хөл хорио цуцлагдах нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний саатлыг хөнгөвчлөх, автомашин үйлдвэрлэгчид болон бусад үйлдвэрлэгчдэд ноцтой тасалдал гарсны дараа үйл ажиллагаагаа сэргээх боломжийг олгоно.
Гэсэн хэдий ч зарим шинжээчид инфляцийн өсөлтийг дарахын тулд АНУ-ын зээлийн хүүгээ огцом өсгөсөн нь улс орныг эдийн засгийн уналтад оруулж, дэлхийн эрэлтийг чирнэ гэсэн зах зээлийн айдсыг нэмэгдүүлнэ хэмээн анхааруулжээ.
Өргөн хэрэглээний үнийн дарамтаас үүдэн бусад олон эдийн засагт бодлого чангарч байгаа нь сүүлийн саруудад дэлхийн эдийн засгийн огцом уналтын болгоомжлолын үүсгэж санхүүгийн зах зээлийг донсолгож эхлэв.
Японы Jibun Bank-ийн эцсийн байдлаар үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) өмнөх сарын 53.3-аас зургадугаар сард 52.7 болж буурч, тэлэлтийн бууралт 50 нэгжээс давсан хэвээр байна.
Өмнөд Солонгосын S&P Global PMI индекс тавдугаар сард 51.8 байсан бол зургадугаар сард 51.3 болж буурч, нийлүүлэлтийн хязгаарлалтаас болоод зургадугаар сард ачааны машины жолоочдын ажил хаялтын улмаас хоёр дахь сардаа буурсан дүнтэй гарлаа.
Эх сурвалж: Aljazeera