Энэ долоо хоногийн эхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ойрхон зогсож зургаа авахуулсан Хонконгийн хууль тогтоогч эрийн Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж мэдэгдэв.
Стив Хо Чун-Ин пүрэв гарагт Хонгконгийг Их Британиас Хятадад шилжүүлсний 25 жилийн ойн арга хэмжээний үеэр зураг авалтад оролцохдоо шинжилгээ өгөхөд сөрөг гарсан гэнэ.
Бээжинг дэмжигч хууль тогтоогч Ши Жиньпиний ард нэг эгнээнд зогсож байсан нь тухайн өдөр авахуулсан зургаар нь гэрчлэгдэх аж.
Стив Хо баасан гаригт бага өгсөн шинжилгээнийх нь хариу эерэг гарч, дахин шинжилгээ өгөх шаардлагатай болжээ. Тэрээр тухайн өдөр ойн арга хэмжээнд оролцоогүй гэж албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй харьцсан хүн вирусын халдвар авч, шинжилгээнийх нь хариу эерэг гарсан нь Хонг Конгийн засаг захиргаанд маш их цаг хугацаа, нөөц хөрөнгө зарцуулж, айлчлалд бэлтгэж, Ковид-гүй байлгахыг хичээж буй үед нь хүнд цохилт болж байгаа юм.
Хонконг болон эх газрын Хятад хоёрын хил нь вирусын улмаас битүүмжилэгдсэн хэвээр байгаа билээ.
Эх сурвалж: CNN News