Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Долоодугаар сарын 01-ний шөнө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас тусламж үйлчилгээ авахаар ирсэн жирэмсэн эмэгтэй санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төржээ.
Улмаар нярай эндэх эрсдэл үүссэн байсныг ГССҮТ-ийн
- ахлах жижүүр Ц.Цэнд-Очир,
- Д.Оюунхишиг,
- ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа,
- ХАЯТТасгийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлсэн байна.
Тэд 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж, эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өгсөн талаар ГССҮТөвийн захиргаанаас мэдээллээ.