2018 оноос хүнд өвчинтэй нүүр тулан тэмцэж буй бяцхан охин Г.Индра тархины мэдрэл дарагдсан гэх оноштой. Олон тооны уйланхайг дурангийн хагалгаанд орж авахуулбал охин эрүүл саруул болох боломжтой гэсэн хариу Энэтхэг улсын Aakash Health care super Speciality Hospital-аас иржээ. Харин эмчилгээ болон бусад зардал 64-80 сая орчим болох юм. Иймд охины ээж аав элэг нэгт ард түмнээсээ сэтгэлийн хандив хүслээ.
Энэ талаар Г.Индра охины ээж Б.Алтаннаран, “Энэ хагалгаанд орсноор охины минь тархи хөгжих боломжтой. Xагалгааны дараа шууд нутаг буцах боломжгүй эмчийн хяналтанд заавал 2-3 сар байх ёстойг эмнэлэгээс анхааруулсан. Манай гэр бүлийн хувьд эмчилгээний зардалд хүчин мөхөсдөөд байгаа юм.
Зардалаа гүйцээчивэл хугацаа алдалгүй охиноо аваад нисэхийг л хүсэж байна. Нэг өдрийн ч өмнө болов охиноо өвчин шаналалаас салгамаар байна. Энэ хүртэл хичээгээд олон бэрхшээлийг даваад гарсан охинд минь одоо л эдгэрэх зам мөр нээгдэж буй мэт үнэхээр талархаж байгаа. Aмьдралд ганцхан боломж гэж байдаг бол түүнийг алдалгүй атгамаар байна. Бидэнд туслаач” гэлээ.
Г.Индра охины ээж Б.Aлтаннаран
Xандивын Xаан данс: 5400548172
утас: 9160-6196
мэйл: [email protected]