Өчигдөр болсон АН-ын их хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнийн биед тус намын гишүүн, Зэс эрдэнийн хувь-ийн гэгдэх Д.Алтанхуяг халдсан. Тэгвэл энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэхдээ “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв өргөө”-нд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Ардчилсан намын 14 дүгээр их хурал зохион байгуулагдах явцад тус намын гишүүн “А” нь хурлын заалны тайз руу гарч үг хэлж байсан “Э”-г түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.