Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Украины дайныг шүүмжилснийхээ дараахан Оросоос дүрвэсэн Оросын найруулагч театраа хаалаа.
ОХУ-ын урлагийн эрх чөлөөний сүүлчийн бэлгэ тэмдэг хэмээгдлэг Гоголын нэрэмжит театр “Би дайнд оролцохгүй” нэртэй эцсийн тоглолтоо хийж, театраа бүрмөсөн хааж буйгаа зарлав.
Пүрэв гарагийн орой болсон сүүлчийн тоглолтод жүжигчид одоогийн Украины нутаг дэвсгэрт төрсөн Зөвлөлтийн яруу найрагч, цэрэг Юрий Левитанскийн шүлгийг уншиж, зарим үзэгчдийг уйлуулжээ.
Төгсгөлийн жүжгийн нэрийг Левитанскийн "Би дайнд оролцдоггүй, тэр надад оролцдог" гэсэн бэлгэдлийн шүлгээс авсан гэнэ.
Үзэсгэлэн дуусахад театрын уран сайхны удирдагч Алексей Агранович “Гоголийн төв хаагдсан. Үүрд." хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera