“Монгол дархан-2022” үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна.
Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд 778 дурсгал байдгаас 60 орчим хувь нь зоос мөнгөн тэмдэгт, угсаатны болон бурхны шашны уран дархны бүтээл юм.
Харин Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд уран дархны уламжлалт мэдлэг, арга ухаантай холбоотой найм (мөнгөн аяга хийх урлал, хэт хутга урлал, монгол эмээл хийх урлал, монгол дархны цутгуурын урлал, цахиур буу хийх технологи, дархан, мужааны багаж хэрэгсэл урлал, хөдөлмөрийн багаж зэвсэг урлал) өвийн төрөл зүйл, өвлөн уламжлагчаар 160 гаруй уран дархан бүртгэгджээ.
2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гаргасан бөгөөд энэ хүрээнд “Монгол дархан” үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар тогтсон юм.