Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоног зам тээврийн ослын шинжтэй 841 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 19 хүн, орон нутагт 12 хүн буюу нийт 31 хүн гэмтэж бэртсэн. Мөн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт зургаан хүний амь нас алдсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 555 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласнаас нийслэлд 461, орон нутагт 94 тус тус илрүүлж ажиллажээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол ес бүртгэгдсэнээс есөн жолооч холбогдож зам тээврийн осол гаргасан байна.
Арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажиллаж байгаа.
Ослын статистик тоо мэдээллээс харахад орон нутгийн замд осол холбогдох тохиолдлыг судлахад дийлэнх тохиолдолд онхолдох хэлбэрээр осолдож амь эрсдэж байна.
Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2,500-3,000 хүн гэмтэж бэртэж байна. Энэ нь Монгол Улсад агаарын зорчигч тээврийн 3-4 онгоц унаж осолдож байгаатай ижил хэмжээний хүн зам тээврийн ослын улмаас эндэж байна. Үүнээс 40-60 хүүхэд буюу нэг ангийн сурагчид зам тээврийн ослын улмаас амь хохирч байна.
Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.
Таны унаж яваа тээврийн хэрэгсэл орчин үеийн хурдтай хүчтэй тээврийн хэрэгсэл байж болох ч орон нутгийн зам эсрэг урсгалтай 2 эгнээтэй зам нь шинжлэх ухааны үндэслэлээр тухайн замын 2 автомашины зөрч өнгөрөх аеродинамикийн хүчин зүйлсээр 80 км илүү хурдтай явах нь эрсдэл үүсэж болзошгүй хурдны хязгаарыг тогтоож байгааг анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.